Аргентинд өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 12:22:31

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентинд өдөрт коронавирусний халдварын 14392 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, нийт халдварын тохиолдлын тоо 751001-д хүрсэн байна.


Хамгийн их буюу 5943 тохиолдол Буэнос-Айрест бүртгэгджээ. Араас нь Санта-Фе мужид 2017 тохиолдол бүртгэгдсэнээр хоёрдугаарт жагсжээ. Нийслэл хотод 898 хүн коронавирусээр халдварласан байна.  


Өнгөрсөн хоногт тус улсад халдварын улмаас 419 хүн нас баржээ. Нийт нас баралтын тоо 16937-д хүрчээ. Аргентинд халдварын анхны тохиолдол 3 дугаар сарын 3-нд бүртгэгдсэн юм. 

Холбоотой мэдээ