100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-09 14:46:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. 


Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, орон нутгийн удирдлагууд болон цэцэрлэгийн баг хамт олон, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

Энэхүү цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн “Ариун өргөө констракшн” ХХК ажилласан бөгөөд улсын төсвийн 979 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. Ийнхүү ашиглалтад орсноор Есөнбулаг сумын СӨБ-д ажиллаж буй багш нарын ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулж, хүүхэд хөгжих таатай орчныг бүрдүүлсэн байна.


Холбоотой мэдээ