Ши Жиньпин Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн ойд оролцоно

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-12 14:19:36

Бээжин /МОНЦАМЭ/. Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийг байгуулсны 40 жилийн ойн үйл ажиллагаа энэ сарын 14-ний өдөр болох бөгөөд тус ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үг хэлнэ.

            Тус үйл ажиллагааг Хятадын Төв телевиз, Ардын сонин, Синьхуа агентлаг зэрэг төрийн хэвлэлүүд шууд дамжуулах юм.

            Хонконгийн хэвлэлд мэдээлснээр, Ши Жиньпин өнөөдөр урд нутгийг зорьж ойн хүрээнд зохион байгуулах гурван өдрийн үйл явдалд оролцоно гэжээ. Мөн тэрээр Шэньжэн хотоос гадна Гуандун мужийн бусад хотод ажиллах мэдээлэл байгаа юм.

            Түүнчлэн Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн ойн үеэр Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Кэрри Лам болон Макаогийн Засаг захиргааны тэргүүн Хө И Чөн нар Шэньжэн хотод хүрэлцэн ирж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийнэ гэсэн мэдээлэл гараад байна.  

Холбоотой мэдээ