Ургац хураалт 84 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-14 08:40:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд ургац хураалт 84 хувьтай үргэлжилж байгаа тухай тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас танилцууллаа.


10 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар нийт 1257.5 га талбайгаас 2873.3 тн ургац хураан авсан байна. Үүнд: Үр тариа 199 га-аас 316 тн, төмс 81.8 га-аас 505 тн, хүнсний ногоо 62.8 га-аас 499 тн, ногоон тэжээл 702 га-аас 2021 тн, жимс, жимсгэнэ 70.1 га-аас 73 тн, эмийн ургамал 131 га-аас 0.5 тн-ыг тус тус хураан авчээ.

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ онд инженерийн хийцтэй 16 услалтын системийг түшиглэн 1502 га-д тариалалт хийжээ. Тухайлбал, үр тариа 392,5 га-д, төмс 86 га-д, хүнсний ногоо 67 га-д, малын ногоон тэжээл 724,6 га-д, жимс жимсгэнэ 101 га-д, эмийн ургамал 131 га-д тариалсан байна. 


Холбоотой мэдээ