Мянгад сумын төвд 0.8 км авто зам ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-14 09:49:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын төв гудамж 0.8 км хатуу хучилттай авто замд холбогдлоо. 

Мянгад сумын төвийг Мянганы Босоо тэнхлэгийн авто замтай холбох 800 метр цементэн хучилттай авто замыг энэ сарын 13-ны өдөр мэргэжлийн байгууллагууд ашиглалтад хүлээн авсан юм.

Тус бүтээн байгуулалтыг улсын болон орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оффрөүд таван богд” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ.

Авто замын ажлыг зураг төсөв, холбогдох стандартын шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын баг шалгасан юм.

Ийнхүү авто зам ашиглалтад орсноор иргэдийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ байгаль орчны эрүүл, аюулгүй байдал бүрэн хангагдаж байна гэж Мянгад сумын удирдлагууд онцлов.

Цаашид тус замаар хүнд даацын авто машин зорчихгүй байх, замын ашиглалт хамгаалалтад онцгой анхаарч ажиллахыг мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.


Холбоотой мэдээ