Гал унтраах, аврах тусгай тоноглолтой автомашин хүлээлгэж өгөв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-14 19:23:20

Дорнод /МОНЦАМЭ/. Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах, аврах тусгай тоноглолтой автомашин хоёрыг хүлээлгэж өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд дээрх автомашинуудаар парк шинэчлэл хийж байгаа юм. Халх гол сум болон Хэрлэн сумын гал түймэр унтраах ангиудад машинуудыг хуваарилсан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дорнод аймгийн хувьд ой, хээрийн түймрийн гаралтыг бууруулах, аюул гамшгаас сэргийлэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, үр дүнг бататгаж, ирэх жилүүдэд тоног төхөөрөмжөөр хангах, илүү даацтай ажиллахаар төлөвлөж байгаа юм.

 

Холбоотой мэдээ