Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-16 10:30:46

ЛОНДОН. /BBC/. Өдгөө 94 настай Их Британийн хатан хаан II Елизавета өнгөрсөн долоон сарын хугацаанд ордонд болсон бүхий л арга хэмжээг зохион байгуулжээ. Харин пүрэв гарагт тэрбээр гуравдугаар сараас хойш анх удаа ордноос гадуурх арга хэмжээг зохион байгуулж, олны өмнө амны хаалтгүй гарч ирсэн байна. 


Хатан хаан II Елизавета, түүний ач хүү, Кембрижийн гүн Уильям нар Портон-Даун цэргийн лабораторид зочилж, тэндхийн ажилтнуудтай уулзжээ.Хорт бодис судалдаг энэхүү лаборатори нь Оросын тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг хордуулсан хэргийг мөрдөн шалгахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Скрипалийг хордох үед хамгийн анх холбоо тогтоосон лабораторийн ажилтнуудтай хатан хаан II Елизавета уулзжээ. Хатан хааныг лабораторид айлчлах үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авсан байна. Үүнээс гадна түүнтэй уулзахаар товлосон бүх хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь сөрөг гарсан юм. Арга хэмжээний үеэр оролцогчид хоёр метрийн зай барих журмыг дагаж мөрджээ. 

Холбоотой мэдээ