Өр барагдуулах, гэр бүрэхэд сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-17 07:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 17. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Намрын адаг өлзийт улаан нохой сарын 1. Салхины эх одтой, харагчин могой өдөр. Бямба гараг. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цагт жаргана.


Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Уул


Тухайн өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамган хандаж, биеэ энхрийлүүштэй.


Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ