Өнөө, маргааш цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-19 16:30:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө болон маргааш Баянхонгор аймгийн хээр тал болон говийн нутгаар салхи 14-16м/с, зарим үед 20-22м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

19-ний шөнө нутгийн хойд хэсгээр, Алтайн салбар уулсын зарим газраар хур тунадас, цас орно. 20-нд нийт нутгаар хүйтэрнэ.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө  4-9 градус дулаан байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ