Буудай тэжээлийг Баянхонгорт тариална

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-19 17:21:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлээс шалтгаалж мал махыг зах зээлд борлуулах, бэлтгэн нийлүүлэх ажлыг аймаг орон нутаг тодорхой бодлогоор ханган ажиллаж буй. Тэгвэл тодорхой хэмжээнд тарга тэвээрэг авсан малыг авч үлдэх зорилгоор өмнөх тариалалтын туршлага дээрээ үндэслэн говийн сумдад буудай тэжээл тариалах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Орон нутагт тариалалтыг хийх хүмүүст мөн чиглэлээр мэргэшсэн Турк улсын хоёр мэргэжилтэн практик сургалт олгох бөгөөд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд сум сумандаа халаалт, цахилгаантай заал, талбайнуудаа ашиглан түүн дотор тариалалтаа хийх аж.
Тус буудай тэжээл нь бусад өвс тэжээлээс шим тэжээллэг чанар өндөртэй, өег, зарцуулалт бага байхаас гадна ургац өгөх хугацаа нь 7-14 хоногт тогтмол байдгаараа онцлог юм байна.
Холбоотой мэдээ