Алтан гадас одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-20 14:41:10

Төв / МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар 03-ны өдрийн 123 дугаар зарлигаар боловсролын салбарт олон жил ажилласан болон улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрөө үнэлүүлж яваа зарим иргэдийг Алтан гадас одонгоор шагнажээ.

Тодруулбал Зуунмод сумын иргэн Зулзагын Доржгочоо, Должинсүрэнгийн Нэргүй, Баянцагаан сумын иргэн Дамдиндоржийн Буян-Очир, Чимиддоржийн Жамбажамц, Баян-Өнжүүл сумын иргэн Хоовонгийн Энхмөнх, Долгоржавын Эрдэнээ нарыг Төрийн дээд “Алтан гадас одон”-оор шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр нар гардуулан өгөв. 

Холбоотой мэдээ