Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-22 08:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 22. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 6. Пүрэв гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр.

 

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 

Суудал: Төмөр

 

Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

 

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

 

Холбоотой мэдээ