Хойд бүсийн Онцгой байдлын газруудын аварга шалгаруулах-2020 тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-25 11:08:31

Төв /МОНЦАМЭ/. Хойд бүсийн Онцгой байдлын газруудын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг Төв аймгийн Батсүмбэр суманд  зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.

Тус тэмцээнд долоон аймгийн 150 гаруй баг, тамирчид спортын таван төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрыг дэд хурандаа Ш.Баасандорж ахлагчтай Булган аймгийн Онцгой байдлын газрын баг, тамирчид эзэлсэн бол хоёрдугаар байрыг хурандаа Г.Ганбаатар ахлагчтай Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг, тамирчид, гуравдугаар байрыг хурандаа Н.Төмөрбаатар ахлагчтай Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус эзэллээ.

Ийнхүү түрүүлсэн баг, тамирчид  "Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах-2020" спортын олон төрөлт тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж. 

Холбоотой мэдээ