Аймгийн ИТХ-ын даргаар Б.Ганзоригийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-28 13:42:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Дорноговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ оны 10 дугаар сарын 28-нд боллоо.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар МАН-аас Сайншанд сумын II багаас сонгогдсон төлөөлөгч Б.Ганзоригийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгов.

Б.Ганзориг 1984 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. ХААИС-ийг мал зүйч, менежмент, Төрийн удирдлагын академийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын гараагаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-т хөдөө аж ахуйн мэргэжилтнээс эхэлж аймгийн МХГ-т улсын байцаагч, хэлтсийн дарга, Улаанбадрах сумын Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын даргаар тус тус ажилласан байна.

Харин аймгийн Засаг даргад Дэлгэрэх сумаас сонгогдсон төлөөлөгч О.Батжаргалыг 100 хувийн саналаар дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

О.Батжаргал 1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.     

Холбоотой мэдээ