ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-10-30 16:17:18

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 18283 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Халдвар авсан нийт хүний тоо 1599976 болж нэмэгдсэн гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.


Шуурхай штабаас мэдээлснээр, нийслэл Москва хотод 5268, Москва мужид 524, Архангельск мужид 325, Ростов мужид 310, Воронеж мужид 296, Красноярскийн хязгаарт 292, Свердловск мужид 284, Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаарт тус тус 232, Бүгд Найрамдах Коми Улсад 231, Хабаровын хязгаарт 224, Алтайн хязгаарт 219, Крымд 216, Буриад улсад 215, Ульянов мужид 206, Томск мужид 203 шинэ тохиолдол илэрсэн бол үлдсэн бүс нутагт 200 хүрэхгүй тохиолдол бүртгэгджээ. 


Сүүлийн 24 цагийн хугацаанд 14519 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн нийт тохиолдол 1200560 болсон байна. Шуурхай штабаас мэдээлснээр, халдвар авсан нийт хүний 75 хувь нь эдгэрчээ. Нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 355-аар нэмэгдэж, 27656-д хүрсэн байна. Одоогийн байдлаар нийт 371760 хүн өвчилсөн бол коронавирусний халдварын сэжигтэй 380 мянга гаруй эмнэлгийн хяналтад байгаа аж. ОХУ-д нийтдээ 59.8 сая хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. 



Холбоотой мэдээ