“Үндсэн хуулийн тайлбар философи” ном уншигчдад хүрлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-10-30 18:11:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн заалт бүрийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл байдлаар буюу улс төр, философи, эрх зүй, эдийн засгийн талаас нь тайлбарласан “Үндсэн хуулийн тайлбар философи” номын нээлт Улаанбаатар Эрдэм их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд өчигдөр боллоо.

 

Уг номын таван зохиолчийн нэг, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор доктор /Ph,D/, дэд профессор Д.Сүхболд “Хүн төрөлхтөн өөрсдийн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх арга замыг төрийн байгуулалдаа тусгасны томоохон жишээ бол парламентын хоёр танхимын зохион байгуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

 

Энэ үеэр тус номын агуулгыг илэрхийлсэн “Бүгд найрамдах төрийн байгуулал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал-хэлэлцүүлгийг зохион байгуулав.

 

Эрдэм шинжилгээний бага хуралд улс төр судлалын болон хууль зүйн зүйн шинжлэх ухааны төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, “Бүгд найрамдах төрийн байгууллын үзэл санаа” сэдвээр номын зохиогч доктор /Ph.D/, профессор Д.Зоригтбаатар, “Үндсэн хуулийн эдийн засгийн зохицуулалтад дүн шинжилгээ хийх нь” сэдвээр Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Эрхзүйн тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/ профессор Х.Сэлэнгэ, “Үндсэн хуулийг тайлбарлах онол, арга зүйн асуудал” сэдвээр Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Эрхзүйн тэнхимийн багш докторант С.Номынбаясгалан, ”Бүгд найрамдах төрийн байгуулал ба хоёр танхимтай парламент”   сэдвээр номын зохиогч, доктор /Ph.D/, дэд профессор  Д.Сүхболд, ”Шүүх засаглал төрийн гурван өндөрлөгийн нэг болох нь” сэдвээр номын зохиогч докторант Р.Ууганбаатар, “Улс төрийн намыг хязгаарлах тухай” сэдвээр МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, ”Засгийн бүх эрх ард түмний мэдэлд” сэдвээр номын зохиогч докторант М.Сайнбаяр нар тус тус илтгэл тавив.

 

Тус эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэн судлаачид оролцож “Үндсэн хуулийн тайлбар философи” бүтээлд санал шүүмж өгсөн юм.

 

Холбоотой мэдээ