Трампын нэр хүнд ялимгүй өссөнийг судалгаа харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-31 15:35:29

ВАШИНГТОН. /Fox News/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгогчдын дундах нэр хүнд сүүлийн хэдхэн долоо хоногт ялимгүй өсжээ. Одоо тэрбээр удахгүй болох сонгуулийн гол өрсөлдөгч болох Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденаас нэр хүндийн үзүүлэлтээр 10 биш 8 нэгжээр хоцорч явааг “Fox News” телевизээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Аравдугаар сарны 27-29-ны хооронд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 44 хувь нь Трампыг дэмжиж байгаа бол Байденыг 52 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Аравдугаар сарын эхээр санал асуулгад оролцогчдын 43 хувь нь Америкийн удирдагчийг дэмжиж байсан бол түүний өрсөлдөгч 53 хувийнх нь дэмжлэгийг авч байв.  


Судалгаанд оролцогчдын 2 хувь нь төрийн тэргүүний албан тушаалд өөр хүн дэвшсэн бол дэмжих байсан гэсэн бол 2 хувь нь хариулж чадаагүй байна. Шууд болон утсаар явуулсан санал асуулгад 1300 гаруй хүн оролцжээ.


АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох бөгөөд урьдчилсан санал хураалт эхлээд байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүнийг, мөн хэд хэдэн муж улсын захирагч, орон нутгийн хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын олон мянган гишүүнийг сонгоно.


 


Холбоотой мэдээ