Соёлын сайдын зөвлөлд соёл, урлагийн 15 төлөөлөгч оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-11-03 18:02:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайдын Зөвлөлд соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар багтжээ.


Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог, доктор, профессор Э.Сонинтогос, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол, Гавьяат жүжигчин Н.Онон, “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, найруулагч Б.Баатар нарын 15 эрхэм Соёлын сайдын Зөвлөлд ороод байна.



Соёлын сайдын Зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ сарын 5-нд болох аж. Зөвлөлийн хуралдаанаар салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж буй Соёлын болон Киноны тухай, мөн Музейн тухай хуулийн төслийг танилцуулах юм.



Холбоотой мэдээ