Шинэ жилийн баяраар олон нийтийн ажил зохион байгуулахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-04 14:27:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, шинэ жилийн баяраар олон нийтийн ажил зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 


COVID-19 цар тахлын хоёр дахь давлагаа дэлхий даяар эхэлж байгаа бөгөөд Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байгааг тэрбээр мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "Шинэ жилийн баяраар олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хориглож байна. Гэхдээ гэр бүлээрээ тэмдэглэх нь нээлттэй" хэмээн онцолсон.


Энэ хүрээнд сурагчдын өвлийн амралтыг 12 дугаар сарын 18-наас болгон наашлуулж хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амраах шийдвэр гаргаж байгааг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллийн үеэр тэмдэглэлээ. 

Холбоотой мэдээ