ШЕЗ-ийн гишүүд Ерөнхийлөгчөөс үнэмлэхээ гардан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-25 12:59:32

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардуулан баяр хүргэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг ШЕЗ-ийн гишүүнээр тус тус томилсугай” гэснийг уншин дуулгасны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд явж ирсэн шинэтгэлийн үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, хүнд хүргэх ажилд хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. Сая УИХ-аар Эрүүгийн, Зөрчлийн зэрэг гол гол хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Сайн ажиллаарай. Шударга ёс, хууль хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа бодлогыг буцалтгүй тууштай хэрэгжүүлэхийн төлөө баг болж ажиллаарай” гэсэн захиас хэлэв. 

Шинээр томилогдсон  гишүүдийг өнөөдөр 15 цагт ШЕЗ-ийн байрны хурлын танхимд тусгайлан хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ гэж тус зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ