Өнөөдөр: Япон улсад суралцах 59 оюутанд батламж гардуулах ёслол болно

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-11-09 08:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 09-нд болох үйл явдлын тойм:


Соёлын төв өргөө


07:00 цагт: АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар, хууль зүйн ухааны доктор Ж.Батсайхан агсныг эцсийн замд нь үдэх ёслол болно.


Төрийн ордонд 


09:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;


09:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ШУА-ийн нэгдсэн I байр


09:30 цагт: "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-т зориулсан Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99010248, 93053553


Эрүүл мэндийн яам

 

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.


MN-Мэдээллийн төв

 

11:00 цагт: Тархины саажилт, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний түвшинг сайжруулах шаардлагатай байгаа талаар “Эрхэм нандин сувд”, "Итгэлийн мод", “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага болон эцэг эхчүүд нэгдэж хэвлэлийн хурал хийнэ.


ШУТИС-ийн 8 дугаар байр

 

11:30 цагт: "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад суралцах 59 оюутанд батламж гардуулах ёслол болно. Утас: 80060832


Холбоотой мэдээ