ОХУ энхийг сахиулагчдаа Карабах руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-10 11:01:40

МОСКВА. /RT/. ОХУ Уулын Карабах руу энхийг сахиулагчдаа илгээхээр болсныг тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.


“Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд гал зогсоох, цэргийн ажиллагааг хянахын тулд ОХУ-ын 1960 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй энхийг сахиулагчдыг байрлуулж байна” гэж тус яам мэдээлэлд дурджээ. Энхийг сахиулагчдын багт мөн 90 хуягт тээвэрлэгч, 380 нэгж автомашин, тусгай техник хэрэгсэл багтжээ.


Энхийг сахиулагчдыг Ульяновскийн нисэх буудлаас Ил-76 загварын нисэх онгоцуудаар тээвэрлэх аж.


ОХУ, Армени, Азербайжаны удирдагчид Карабахад гал зогсоох мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр, гэрээ Москвагийн цагаар 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00:00 цагт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.


Холбоотой мэдээ