Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Шалгах хуудасны загвар" гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-12 07:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийт аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажил олгогч нарт зөвлөмж хүргүүллээ.


Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Турк Улсын туршлага дээр тулгуурлан “Шалгах хуудасны загвар” гаргав. Үүнийг ашиглан ажлын байранд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг тус яамнаас зөвлөв.

Шалгах хуудасны загвар болон аль салбарт хэрхэн хамгаалах арга хэмжээ авах талаар заавар, зөвлөмжийг http://mlsp.gov.mn/nnews/818 линкээр татан авч, ашиглах боломжтой. 

Холбоотой мэдээ