“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” сэдэвт өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 11:19:22

Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас зорилготой “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн үйл ажиллагаа, Цагдаагийн байгууллагын түүхт 95 жил, Замын цагдаагийн алба байгуулагдсаны 90 жил, Мөрдөн байцаах алба байгуулагдсаны 70 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой аж.:

Тус өдөрлөг Цагдаагийн газрын жагсаалын талбайд болох  бөгөөд ард иргэдийг өргөнөөр оролцож цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үйлчилгээ авч, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ