Банкны орон нутаг дахь нэгжүүд хэвийн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 10:03:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих” шийдвэр гаргаснаар хүн амын төвлөрлийг харгалзан арилжааны банкуудын Улаанбаатар хот дахь салбар, тооцооны төв хөл хорионы дэглэмийг энэ сарын 12-ноос мөрдөж эхэлсэн.


Орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд ихэнх банк 09:00-14:00 цагийн хооронд хэвийн ажиллаж байна.


Монголбанк төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байгаагаа мэдээлсэн.

Монгол Улсын төлбөр тооцоо нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS), бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэг юм.

 

Холбоотой мэдээ