Т.Гантөмөр: Хүнсний хүрэлцээ, нөөц хангалттай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 11:26:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хүнсний том, жижиг 68 төв зах, томоохон хэмжээний 48 зах, 3761 хүнсний дэлгүүр ажиллаж байна.


Хүнсний хангамж, хүрэлцээ, нөөц хангалттай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ЭМЯ-наас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын мэдээллээ.


"Хүнсний зах дэлгүүрийг 7.00-22.00 цаг хүртэл ажилладаг байсныг НОК-ын шийдвэрээр нэг цагаар урагшлуулж 7-21 цаг хүртэл ажиллуулж байна. Өчигдрийн байдлаар иргэд хүнсний дэлгүүрт бөөгнөрч дараалал үүсгэх, хүнсний бүтээгдэхүүнийг бөөнөөр авах нь багассан. Томоохон сүлжээ дэлгүүрийн захиалгаар голдуу шөнийн цагаар хүнс тээвэрлэж байна. Хүнсний хангамж, үйлчилгээг сайн байлгах бололцоотой бүх арга хэмжээ авч ажиллаж байгааг Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр хэлэв.

 

Холбоотой мэдээ