Автозамын түгжрэл болон гамшгийн эрсдэлийг багасгах талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр НИТХ БНСУ-ын хотуудын ИТХ-тай хамтран
ажиллаж, олон талаар харилцаагаа хөгжүүлж байгааг тэмдэглэлээ. Үргэжлүүлэн Улаанбаатар
хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн нөхцөл байдал, замын сүлжээ, төлөвлөлт, үер ус, гамшиг
зэргийн талаар мэдээлэл өгч үүнд дээр туршлага судалж, хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик IT, AI технологийг БНСУ авто замын түгжрэл, осол аваарыг
зохицуулахад ашигладаг. Мөн
гамшгийн эрсдэлийг багасгах, үйлдвэрийн
ослоос сэргийлэх нэгдсэн тогтолцоонд шилжиж, тогтмолжуулж, өдөр тутамд хяналт,
сэргийлэх дадлыг хэвшүүлсэн учир энэ төрлийн осол, аваар багасаж байгааг дурдаад, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах
боломжтой хэмээжээ.