Монголоос хандивласан хонины сүүлчийн хэсгийг БНХАУ-д авчирч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /CGTN/. Монгол Улсаас “COVID-19” цар тахалтай тэмцэх БНХАУ-ын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс есөн сарын өмнө бэлэглэхээ амласан 30 мянган хонины сүүлчийн хэсгийг тус улсад хүлээлгэн өгөх төлөвтэй байна.
Хандивын хонинуудыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон дахь Эрээн хотод тусгаарласны дараа нядлан боловсруулж, цар тахлын анхны голомт болох Хубэй муж руу илгээнэ.