ТТАХНЭ тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-13 17:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХЭ/ “Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги байгуулах тухай” тушаалыг баталж, коронавируст халдварын үед ажиллах холбогдох багуудыг томилон шаардлагатай арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээнд зохицуулалт хийжээ. Мөн тус эмнэлэгт эмчлүүлэгчдээс нэн яаралтай хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй тохиолдлоос бусад тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, зөвлөгөө өгч буцаах зохицуулалтыг хийсэн байна.

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ сарын 12-ны 09.00 цагийн байдлаар тус эмнэлэгт  998  үзлэг, оношилгоо, шинжилгээний цаг авчээ. Үүнээс долоон хүн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан бол 90 хүн  товлосон цагаа цуцалсан байна.

ТТАХЭ-т 221 хүн үйлчлүүлж байгаагаас  биеийн ерөнхий байдал хөнгөн, дунд зэрэгтэй буюу зөвлөгөө өгч гаргах боломжтой 77 хүнийг бүртгэн авч, боломжтой байдлаар орыг чөлөөлөх арга хэмжээг аваад байгаа аж.

Коронавируст халдварыг тусгаарлах нийт 8 тасаг, нэгжийн өрөөний бэлэн байдлыг хангасан. Тухайлбал яаралтай тусламжийн тасагт 2 өрөө, шаардлагатай тохиолдолд 5 мэс заслын өрөөнд нэмэлт ор дэлгэхээр зохицуулаад байна. Ингээд нийт 27 орыг тусгаарлах байдлаар зохицуулалт хийжээ.

Гамшгаас хамгаалах штабын өрөөний бэлэн байдлыг хангаж, өндөржүүлсэн бэлэн байдлын тав хоногийн хугацаанд тус эмнэлэг 24 цагаар ажиллах бэлэн байдлыг хангасан байна.


Холбоотой мэдээ