Дам хавьтлын 2000 иргэний шинжилгээ даваа гарагт дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-13 22:18:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл- Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр нэн шаардлагатай эмнэлгийн зарим хэрэгсэл иржээ. Тухайлбал коронавирусийг 96 хувийн магадлалтай оношлох багаж ирсэн хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 


Засгийн газрын хуралдаанаас эм, эмнэлгийн хэрэгслийг бүрэн хяналтдаа байлгах чиглэл өгчээ. ДЭМБ-ын зөвлөснөөр хүн амын дунд халдвар тархвал байх ёстой бүх нөөцийг УОК-оос бүрдүүлсэн гэдгийг мэдээллийн үеэр дурдав.


Дээрх онгоцоор ирсэн оношлууруудыг Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон ХӨСҮТ, Улаанбаатарт нээсэн коронавирус оношлох 11 цэгт байрлуулж буйг тэмдэглэв. Тэдгээр цэгүүдэд дотоодод халдвар авсан иргэдийн дам хавьтлын 2000 хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Тухайн иргэдтэй утсаар холбогдож мэдээлэл өгч, даваа гараг гэхэд шинжилж дуусгахаар ЭМЯ ажиллаж буйг тодотгосон.

Холбоотой мэдээ