ГБХЗХТ-өөс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-14 13:00:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэг түр зогссон энэ үед ээж, аавууд хүүхдэдээ тавих хараа хяналтаа чангатгахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхаарууллаа.


Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд өчигдөр нийт 383 дуудлага ирсний 88 нь хүүхэд хамгааллын талаар байв. Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 5 байсан бол мэдээлэл хүссэн дуудлага 110 иржээ.


Одоогоор түр хамгаалах байранд дөрвөн насанд хүрэгч, 86 хүүхэд байна. “Чатбокс” сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээнд хүүхэд хамгааллын талаар 3, гэр бүлийн харилцааны талаар хоёр иргэн холбогдож зөвлөгөө авжээ.


-Хүүхдийн тусламжийн утас-108

-Мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх-107

-Гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл авах- 102 /үнэ төлбөргүй/


Холбоотой мэдээ