Бүх нийтийн хөл хөдөлгөөнийг зогсоосон ч иргэд хэрэгжүүлэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-14 16:00:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт бүх нийтийн хөл хөдөлгөөнийг өнөө өглөөний 10.00 цагаас бүрэн зогсоосон ч хэрэгжилт хангалтгүй байна. Иргэдийн хувьд гэрийн дэглэмийг сахихгүй, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй байгааг Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ талаар Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга, дэд хурандаа Г.Идэрбат хэлэхдээ, Бүх нийтийн иргэдийн ухамсар үнэхээр дорой, бас хайнга байна. Алба хаагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлж тэр ч бүү хэл алба хаагчийн биед халдах явдал гарч байна. Иргэд бага насны хүүхдүүдээ дагуулан гадуур олноороо сэлгүүцэж, машины хөдөлгөөн тасрахгүй байна. Аймгийн төв дотор болоод сум хоорондын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Зөвхөн Баруун-Урт суманд гэхэд 19 цэгт Цагдаа, ОБГ, МХГ-ын албан хаагчид хамтран эргүүл, хяналт шалгалтыг хийж байгаа ч хүч хүрэхгүй байна. Ямартай ч бид оройны 18.00 цаг хүртэл эргүүл, хяналтыг хийнэ гэлээ.

Энэхүү бүх нийтийн хөл хорионы дэглэм нь 11 дүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ