Хэнтий аймагт коронавирусний батлагдсан тохиолдол гараагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-16 17:18:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүйг ЭМЯ-ын өнөөдрийн 17.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдэв.


Тэрбээр, "Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд бүх нэгжүүдээр хүн амын дунд тандан судлах зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа. Гурван сорьцод эерэг хариу гарсан ч батлагдсан тохиолдол биш юм. Үргэлжлүүлэн PCR шинжилгээгээр эцсийн хариу гарна. Тиймээс тухайн гурван иргэнийг тусгаарлаж PCR шинжилгээний сорьцыг нь харьяаллынх нь дагуу Дорнод аймгийн вирус судлалын лабораторид шилжүүлсэн. Одоогоор Хэнтий аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй" хэмээв. 

Холбоотой мэдээ