Цагааннуур боомтын мэргэжлийн хяналтын алба хаагчид унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-17 13:06:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 18 дугаар тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг энэ сарын 2-ны өдөр Цагааннуур боомтод ажилласан.

Энэ үеэр тус авто замын шалган нэвтрүүлэх боомтод үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст албаны автомашин өгөх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу Улсын Онцгой комиссоос энэ сарын 15-ны өдөр Фургон машин болон халдвар хамгааллын хэрэгсэл, мананцар үүсгэгч аппарат олгосон бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед хүлээн авсан байна. 

Холбоотой мэдээ