Хүнсний будаа, ургамлын тос, улаанбуудайг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-18 14:23:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, хүнсний тогтвортой байдлыг хангах зорилгоор будаа, ургамлын тос, улаанбуудай, малын өвс, тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг холбогдох албаныханд даалгалаа. 


Уг хуулийн  төсөлтэй дагалдуулан Монгол Улсын нутагт боловсруулж борлуулсан ургамлын тос, өвс, мал амьтны тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг чиглэл болгожээ. 

Холбоотой мэдээ