Төв аймгийн нутагт гадны аймгийн 310.8 мянган толгой мал өвөлжиж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-11-20 14:30:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутагт гадны аймгийн 324 өрхийн 310.8 мянган толгой мал өвөлжиж байна.

Тодруулбал, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Завхан зэрэг аймгийн 324 өрхийн 310.8 мянган толгой мал Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Эрдэнэсант, Баянжаргалан, Алтанбулаг, Сэргэлэн, Угтаалцайдам, Цээл суманд отроор тус тус намаржиж, өвөлжиж байна.  Харин Төв аймгийн тал хээрийн бүсийн сумдын зуншлага тааруу байгаагаас шалтгаалан аймаг дотроо буюу Бүрэн, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан зэрэг сумын 261 өрхийн 211.6 мянган мал газар тариалангийн бүсийн сумдад өвөлжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Тус аймгийн хэмжээнд урьдчилсан тооцоогоор 2020-2021 оны өвөл, хаварт 5.1 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 8.7 сая толгой мал өвөлжиж, 1.4 сая малыг хүнс болон дотоодын зах зээлд нийлүүлэх аж.

 

Холбоотой мэдээ