Арилжааны банкуудын халдвар хамгааллын байдлыг шалгаж эхлэв

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-11-23 13:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс ажиллаж эхэлж буй арилжааны банкны тооцооны төвүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас "Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахин ажиллах тухай" албан мэдэгдлийг хүргүүллээ.

 

Уг мэдэгдлийн хүрээнд Төрийн банк, Хас банк, Хаан банкуудын ажиллаж буй салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хангаж байгааг хянаж шалгаж байгаа юм.



Иргэд банкаар үйлчүүлэхдээ 1,5-2 метрийн зайг барих, амны хаалт тогтмол хэрэглэх, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.













Холбоотой мэдээ