Тусгаарласан иргэдийн биеийн байдал хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-23 13:49:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төрийн албан хаагч нарын дунд хийсэн тандалт шинжилгээгээр сэжигтэй 2 тохиолдол илэрсэн учраас Мөрөн сумаас гарах хөдөлгөөнийг оройн 22 цаг хүртэл хязгаарласан. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан 2 иргэний биеийн байдал ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байгаа бөгөөд шинжилгээний хариу орой гарна.  Шинжилгээний хариу гарсны дараа аймгийн Шуурхай штабаас албан ёсны мэдээллийг өгөх тул иргэдийг худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Өнөөдөр Мөрөн суманд томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож ариутгал халдваргүйтгэл хийж байна. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгооны тодорхой цэгүүдэд тандалт судалгааг өргөн цар хүрээтэй хийж байгаа аж.

 


Холбоотой мэдээ