Тамхигүй өдрөөр бүх нийтийн гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-29 02:40:39

Жил бүрийн 5 сарын 31-ийг дэлхий нийтээр “Тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага байгуулагдсаны 40 жилийн ойд зориулж, 1987 онд энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Тус өдрийг угтан аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас Бүх нийтийн кросс гүйлтийг гурван насны ангилалд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал 18 насныхан 6 км, 19-39 насныхан 5 км, 40-өөс дээш насныхан 3 км зайд уралдах бөгөөд ангилал тус бүрт гурван байрыг эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах аж.

Тамхи таталтаас болж даралт ихсэх, уушиг өвчлөх зэрэг эрүүл мэндийн сөрөг асуудалтай болсон бол гүйлт нь уушигны багтаамжийг сайжруулж, өвчин бэрхшээлээ давж гарахад хамгийн сайнаар туслах эм болдог.

Тиймээс Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймагт Бүх нийтийн кросс гүйлтийг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ