Халдварын тохиолдол бүртгэсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-24 19:06:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр, 11 дүгээр сарын 24-ний байдлаар байдлаар "COVID-19"-ийн халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг коронавирусний халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэлсэн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 


Өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай аж. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.

Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм. Түүнчлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд ойрын болон дам хавьтлын шинжилгээ авч буй нэр бүхий 18 цэг, мөн дээрх өргөтгөсөн шинжилгээний цэгүүдэд очихгүй байхыг анхааруулжээ. 


Холбоотой мэдээ