Коронавируст халдварын үед цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэрхэн хийх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-25 09:34:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “COVID-19” халдварын үед цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэрхэн хийх талаар зөвлөмж гаргажээ.

 

Өрх гэрт:

•Ахуйн бээлий хэрэглэх

•Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах

• Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)

• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх

• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйтгэх

• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх

• Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх

• Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх

 

Холбоотой мэдээ