Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-29 21:56:45

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, төрийн захиргаа удирдлагын хэлтсээс төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форумыг зохион байгууллаа.

Анх удаа болж байгаа уг форум төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгон бие биенээсээ суралцах, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, орон нутгийнхаа хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хийжээ. Нийт 500 эмэгтэй оролцсон форумаар төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүлийн үнэ цэнэ, ёс зүй, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүд ба стресс, харилцаа зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцон харилцан ярилцаж санал дүгнэлт боловсруулжээ.

                                                                                                              Говь-Алтай Ш.Цоодол

Холбоотой мэдээ