Малчид 662 мянган толгой мал зах зээлд борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 3 сая 45 мянган толгой мал байна. Энэ нь 2020 оны эхэнд тоологдсон малын тоотой харьцуулахад 852,4 мянган толгойгоор өссөн үзүүлэлт юм.
Үүнээс 662,5
мянган толгой малыг идшэнд хэрэглэх болон зах зээлд худалдан борлуулах тооцоо
гарчээ.
Одоогоор өвлийн
идэш бэлтгэх ажил аймгийн хэмжээнд ид өрнөж байгаа. Харин гадаадад мах
экспортолдог үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа ч дотооддоо
мах нөөцлөх хувь хүн, аж ахуйн нэгжүүд малчдаас мал худалдан авч, бэлдэж байна.