Өнөөдөр нэг үеийн хугацаа л дуусаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-28 12:47:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улс дотооддоо “COVID-19” халдвар гарсан үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Уламжлалт эмчилгээг хослуулж байгаа юу Халдвар авсан 11 эмч нар ямар замаар халдвар авсан гэдгийг илрүүлсэн үү, Хөл хориог сунгах уу? 


-Эмчилгээний хувьд, бид ДЭМБ-ын Удирдамжийн дагуу стандарт эмчилгээг хийж байгаа. Харин ганц нэг уламжлалтын эм, эмчилгээг туршилтын журмаар хийж байна. Үүний үр дүн гарсны дараа Клиникийн зөвлөх баг зөвлөлдөж байж ард иргэдэд танилцуулна.

ХӨСҮТ-ийн эмч нар өвдсөн тухайдбол, дэлхийн улс орнуудад ч мөн адил ийм эрсдэл байдаг. Манай хүмүүс эхнээсээ эмчлэгдээд эдгэж байгаа. Цаашдаа бид эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдварын эрсдэлээс хамгаалах талаар онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгээ ард түмэндээ хэлье.


-Хөл хорионы хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ. Өнөөгийн халдварын нөхцөл байдлын хувьд амаргүй хүнд байгаа. Манай улсын хувьд халдварын нууц үеийн хугацаа 14 хоног, бид өнөөдөр өдөр бүр халдварын талаар мэдээлж байгаа. Голомтоос өвчлөлүүд араас нь гарч бүртгэгдэж, гинжин хэлхээ үргэлжилж байна. Дөнгөж нэг үеийн хугацаа л дуусаж байна. Одоо дараагийн хяналтын 14 хоногт аль болох хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байх шаардлагатай. Хариу авч байгаа арга хэмжээнийхээ эрч хүчийг сулруулахгүй байх хэрэгтэй гэдгийг дэлхий нийтийн жишгээс тодорхой харагдаж байна. Бид бас мэргэжлийнхээ дагуу судалгаа, тандалтаа үндэслэж өөрсдийн саналаа өгнө. Эрсдлийн үнэлгээг дахиж хийнэ. Аймаг, орон нутагт бүртгэгдэж байгаа халдваруудаа онцлоод орон нутгийн байдлаар дахиж үнэлгээ хийнэ. Улс орны хэмжээнд энэ халдварыг нийт иргэдэд халдааж тараахгүй байлгахын төлөө арга хэмжээ авч ажиллаж байгааг ард иргэд та бүхэн анхаарч ойлгоорой. Халдварыг тогтоон барьж хяналтдаа авах асуудал УОК, ЭМЯ, төр засгийн эн тэргүүний зорилт юм. 

Холбоотой мэдээ