Дейн тойрогт явуулсан дахин тооллогоор Байденыг ялсныг баталжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-11-30 11:27:38

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден Висконсинд ялалт байгуулсныг тус муж улсын хамгийн том тойргуудын нэгд явуулсан дахин тооллого батлан харуулжээ.


Ерөнхийлөгч Дональд Трампын кампанит ажлын багийн хүсэлтийн дагуу Дейн тойрогт явуулсан дахин тооллогын дүнгээр Ж.Байден 181340 саналаар ялалт байгуулсан нь өмнөх дүнгээс 45-аар цөөрсөн ажээ.


Висконсин муж улсын Сонгуулийн хороо Дейн, Милуоки тойрогт явуулсан дахин тооллогын дүнг харгалзан муж улсынхаа сонгуулийн дүнг мягмар гарагт баталгаажуулах бөгөөд Ж.Байденыг ялагчаар зарлах төлөвтэй байна.


Дейн тойрогт явуулсан дахин тооллогоор хоёр нэр дэвшигчийн хэн хэнийх нь саналын тоо буурсан бөгөөд Ж.Байдены санал 91-ээр, Д.Трампын санал 46-гаар цөөрсөн гэж тус тойргийн Сонгуулийн дүнг хянагчдын зөвлөл мэдээлжээ.


Саналын тоо ийнхүү цөөрсөн нь сонгогчийн юм уу хянасан ажилтны гарын үсэг дутуу байсантай түлхүү холбоотой байжээ.


Д.Трампын кампанит ажлын баг Висконсины тойргуудаас Дейн, Милуокид дахин тооллого явуулах хүсэлт гаргасан юм. Милуокид баасан гарагт дууссан тооллогоор Ж.Байдены санал 132-оор нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ