Төмөр замын ажил цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-30 19:51:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын хуралдааны шийдвэрээр хатуу хөл хорионы дэглэмийг гурван газарт хэвээр үлдээсний нэг нь Сэлэнгэ аймаг.

Иймээс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мөрдөгдөж байсан хөл хөдөлгөөний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга мэдэгдсэн. Мөн тэрээр Сэлэнгэ аймагт байдал амаргүй байна. Бид онцгой нөхцөлд ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсаа шаардлагатай импортын хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасалдуулахгүйн төлөө одоо ч Төмөр замын боомт ажиллаж, төмөр замын ажилчид маань ч цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Хойд хөршид байдал ямар байгааг иргэд маань ч ойлгож байгаа байх. Энэ онцгой бүсэд бид байнга анхаарч ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрт нь хурдан шуурхай хийж байгаа гэдгийг өнөөдрийн мэдээлэлдээ онцоллоо. 

Холбоотой мэдээ