Цагдаагийн байгууллагын 102 дугаарт иргэдээс 683 дуудлага иржээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-12-01 17:58:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр иргэдээс 683 дуудлага ирснээс зөрчлийн хэргийн 289 дуудлага, гэмт хэргийн 26 дуудлага ирсэн байна.


Зөрчлийн хэргийн дуудлагын 15 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 52 нь олон нийтийн газар биеэ зүй бус авч явсан, 51 оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг дуудлага ирсэн бөгөөд 79 хүнийг эрүүлжүүлжээ.


Харин гэмт хэргийн дуудлагын 6 нь  хулгайн, 10 нь хүний биед ноцтой гэмтэл учруулсан, 16 нь хүний биед халдсан тухай мэдээлэл эзэлжээ. Гэр бүлийн хүчирхийллийн 53 дуудлага мэдээлэл ирсэн байна.

                                                

Холбоотой мэдээ