Ж.Батзандан гишүүн Баянзүрх дүүрэгт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх сарын 5-ныг хүртэл Баянзүрх дүүрэгт ажиллана.
Тэрбээр чуулганы завсарлагаанаар Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж байгаа ба өнгөрсөн долоо хоногт тус дүүргийн 1, 2, 3, 5, 6, 8, 9, 10, 13, 15, 16, 19, 21, 22, 25, 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж, хороонд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцохын зэрэгцээ ажлаа тайлагнав.
Иргэдийн зүгээс дэд бүтэц болон шугам сүлжээний засвар үйлчилгээ сайн хийсэн талаар ярьж байсан аж. Ж.Батзандан гишүүн иргэдийн бүлгүүдтэй хамтарч тохижилтын ажлууд хийж эхэлсэн тухайгаа дуулгаад, иргэдээс ирсэн саналыг холбогдох байгууллагад уламжилж, яаралтай шийдвэрлэх талаар ажиллаж байгаа гэлээ.
Б.Туул
Сэтгэгдлүүд