Товчоодоор 9484 иргэн хотоос гарчээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-04 20:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд, шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу нэвтэрч байгаа.


Өчигдрийн 09:00 цагаас өглөөний 06:00 цагт Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэж буй 1497 тээврийн хэрэгслээр 4402 зорчигч хот руу нэвтэрч, 2612 тээврийн хэрэгслээр 9484 зорчигч хотоос гарчээ.


Мөн зөвшөөрөлтэй 3517 тонн түүхий нүүрсийг  93 тээврийн хэрэгслээр зөөвөрлөв.


Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зураг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж, нийслэлээс гарах, орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд НМХГ, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, НЭМГ-ын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавьж байгаа. 

Холбоотой мэдээ