Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-06 14:37:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон , Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан нээх болсныг ОБЕГ-аас мэдээлэв.


Тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээвэр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд зорчигчоо “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн тээвэрлэх юм.



Иргэд 1900-1234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм.

Холбоотой мэдээ